Download full report
Select format

Сэргээгдэх эрчим хүчийг дулаан хангамжид ашиглах шийдэл боловсруулах төсөл

Энэхүү дулаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нарийвчилсан төлөвлөгөө нь Улаанбаатар хотын одоо буй дулаан хангамжын системд тулгуурлан тус бүс нутагт ашиглагдах боломжтой сэргээгдэх эрчим хүчний нөөцүүд болох газрын гүний дулаан, нар болон салхиний эрчим хүчийг дулаан хангамжид ашиглах боломж, шийдлүүдийг авч үзсэн болно.

Newsletter

Full report translations:

Монгол улсын хувьд хүн амынхаа дулаан хангамжын хэрэгцээг нь хямд өртөг бүхий орон нутгийн нүүрсэн дээр тулгуурлан хангадаг. Гэвч, энэ нь хүн ам шигүү суурьшсан хот суурин газруудад энэ амьсгалын замын өвчлөл нэмэгдэх суурь шалгтаан болж байна. Цаашлаад, энэхүү дулаан хангамжын уламжлалт шийдэл нь тус улсын хүлэмжийн хийг бууруулах зорилго болон Парисийн Хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (NDC) -н зорилтонд хүрэхэд томоохон саад болж буй юм.

Тус улс нь сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа салхи, нар болон газрын гүний дулааны асар их нөөц боломжтой бөгөөд уг нөөцийг дулаан хангамжид ашиглах боломжтой юм. Энэхүү нарийвчилсан төлөвлөгөө нь тус улсын төвлөрсөн дулаан хангамжын одоо байгаа шугам сүлжээнд тулгуурлан боложит сэргээгдэх эрчим хүчний нөөцийг дулаан болон цахилгаан хангамжын хэрэгцээнд ашиглах боломжуудыг танилцуулах зорилготой юм.

Мөн одоо буй төвлөрсөн дулаан хангамжын системийн нарийвчилсан үнэлгээ болон барилга байгууламжын дулааны хэрэгцээний нарийвчилсан зураглалыг авч үзсэн. Хуучин болон шинээр баригдах барилга байгууламжын эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх, орчин үеийн, үр ашиг өндөртэй дулаан хангамжын сүлжээ бий болгох болон санал болгож буй сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг дулаан болон цахилгаан хангамжид оновчтой нэвтрүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлвэл дулаан хангамжын одоогийн системээс техник, технологи болоод нийгэм, эдийн засгийн хувьд илүү ашигтай шинэ системийг бий болгох боломжтой харагдаж байна.